Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны Гишүүдийн хурлаас зарласан ээлжит чуулган өнөөдөр "Шангри-Ла" зочид буудалд болж байна.
МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Батболдын Баттүшиг (ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч), Халтмаагийн Баттулга (Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч), Энэбишийн Мөнх-Очир (Монголын буудлага спортын холбооны Дэд ерөнхийлөгч) нар нэрээ дэвшүүлснээс Х.Баттулга нэрээ татсан. Санал хураалтаар Б.Баттүшиг 151 санал, Э.Мөнх-Очир 12 санал авч, Б.Баттүшиг сонгогдсон.
Дараа нь МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдлаа. Өрсөлдөгчдөөс хамгийн их санал авсан нь тэргүүн дэд, хоёрт орсон нь дэд ерөнхийлөгч болсон юм. Санал хураалтаар Ч.Наранбаатар МҮОХ-ны Тэргүүн дэд, О.Одбаяр Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.