Эс Жи Эйпс баг цувралын гурав дахь хожлоо авлаа

Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчөөр МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг 92 хувийн санал авч сонгогдлоо.
Хорооны ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван хүний нэг буюу Монгол Улсын Ерөнхийлөгч асан, жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ татаж, Б.Баттүшиг, Э.Мөнх-Очир нар өрсөлдсөн юм.
Олимпын төрлийн спорт холбоодыг төлөөлж 79 гишүүн ирсэн бол олимпын бус төрлийн спорт холбоодоос 64 гишүүн оролцсон билээ.
Хурлаар үргэлжлүүлэн тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох юм.