Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Цагдаагийн байгууллагад 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 23 цаг 50 минутанд “Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо ,,,, байрны орцон дотор хоёр согтуу хүн зодуулж дээрэмдүүлсэн” гэх мэдээлэл ирүүлснийг СХД дэх ЦГ-ын 3 дугаар хэлтсээс шалгахад иргэн 49 настай эрэгтэй Д, 48 настай эрэгтэй Б нар тус байрны лифтэн дотор дөрвөн хүнд зодуулж, дээрэмдүүлсэн байжээ. Хэргийг 16 настай эрэгтэй М, 15 настай эрэгтэй Б, 13 настай эрэгтэй Ч, 16 настай эрэгтэй Н нар бүлэглэн үйлдсэнийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.