Израилийн төвийн Хадера хотод буудалцаан болж, хоёр хүний аминд хүрч, дөрвөн хүнийг шархдуулсан халдлага гарчээ. Тель-Авиваас хойд зүгт 50 км-ийн зайд орших Хадера хотод ням гарагт халдлага үйлдсэн хоёр этгээдийг устгасан байна. Цагдаа нар тэднийг “террористууд” гэж нэрлэжээ.
"Азаар манай офицерууд халдлага үйлдэгчдийг аюулгүй болгож, томоохон террорист халдлага болохоос урьдчилан сэргийлж чадсан" гэж Израилийн Үндэсний цагдаагийн албаны төлөөлөгч Эли Леви мэдэгдэв.
“Маген Дэвид Адом” түргэн тусламжийн албаны мэдээлснээр халдлага үйлдэгсдийн гарт хоёр хүн амиа алдаж, дөрвөн хүн шархдан эмнэлэгт хүргэгджээ. Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан бичлэгт халдлага болсон газрын ойролцоох хамгаалалтын камерын бичлэгт хоёр сахалтай эр иргэд рүү гал нээж байгаа нь бичигджээ.
2020 онд Израильтай харилцах харилцаагаа хэвийн болгосон гурван улс болох Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Мароккогийн Гадаад хэргийн сайд нар Израилийн өмнөд хэсэгт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, Египетийн Гадаад хэргийн сайд Самех Шукри нарын дээд хэмжээний уулзалтын үеэр уг халдлага болжээ.
Эх сурвалж: Aljazeera