Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хэрэглэлгүй төрлийн шахалт, суулт, таталтын долоо дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн “Тэмүүжин” спортын ордонд энэ сарын 26-27-нд болж байна.
Тэмцээний эхний өдөр ахмад, өсвөр үе, насанд хүрэгчдийн эмэгтэйчүүд, залуучуудын ангиллын өрсөлдөөн болов. Орон нутгаас Архангай, Хэнтий, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Увс, Дорноговь, Сэлэнгэ, Булган, Говьсүмбэр аймгийн тамирчид хүч үзэж байна.
Тэмцээнд 400 орчим тамирчин өрсөлдөж байгаа юм. Эхний өдөр хэд хэдэн жинд дээд амжилт шинэчлэгдлээ. Тухайлбал, өсвөрийн ангилалд Багануур дүүргийн тамирчин Б.Мөнхтүшиг суултын төрөлд 177 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-д “Могул” клубийн Б.Сарантуяа таталтын төрөлд 145 кг, Э.Нямсүрэн суултын төрөлд 141 кг-ыг түлхсэнээр улсын дээд амжилтыг шинэчлэв. Маргааш тус тэмцээний залуучууд, насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангиллын медальт тамирчид тодрох юм.