Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ дахь Монгол, Британийн бүлгийн дарга Ч.Ундрам, Британийн парламент дахь Бүх намын Монголын бүлгийн дарга Ж.Грэй нар 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Лондон хотод уулзлаа.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын парламент хоорондын харилцааны асуудлуудаар ярилцаж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх санаачилгын хүрээнд санал солилцон, холбогдох зарим төлөвлөлтийг хийлээ. Энэхүү уулзалтад мөн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Элчин сайд Б.Энхсүх болон Британийн Ерөнхий сайдын Монгол Улсыг хариуцсан Худалдааны элч, парламентын гишүүн Д.Кавчински нар оролцов.