“V” түймрийн xор уршгийг арилгаxад зориулж 200 сая вон xандивлав

94 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо. Ёслолын үеэр шилдэг баримтат киноны шагналын эзнийг зарлахаар тайзан дээр гарсан комедиан Крис Рок үзэгчдийг хөгжөөх зорилгоор хошигнохдоо Холливүүдийн од Уилл Смитийн эхнэрийн халзан толгойн талаар ярьсан юм.
Смитийн эхнэр Пинкет өвчний улмаас үс нь унаж, халцарснаа өмнө нь хэвлэлд ярьж байсан. Ийнхүү эхнэрийнх нь үсний талаар ярьсны дараа Уилл Смит тайзан дээр гарч Крис Рокийн нүүр рүү хүчтэй алгадсан юм.
Рок энэ үеэр гайхсанаа илэрхийлж, ”Wow” гэхээс өөр үг хэлээгүй. Дараа нь тэр “Уилл Смит намайг эвгүй байдалд орууллаа” гэж хэлсэн байна. Суудалдаа буцаж суусан Смит “Хараал идсэн амаараа миний эхнэрийн нэрийг битгий хэл” гэж Рок руу хашхирсан юм.