Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 69 тохиолдол шинээр батлагджээ. Халдварын 38 нь Улаанбаатар хотод, 31 нь орон нутагт нь бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд халдвараас шалтгаалсан эндэгдэл бүртгэгдээгүй. Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 378 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 1,166 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 46 нь хүүхэд бол 16 нь жирэмсэн эмэгтэй байгаа юм. Эмчлүүлж буй иргэдийн ес нь нэн хүнд, 52 нь хүнд, 246 нь хүндэвтэр, 71 нь хөнгөн оноштой.
Орон нутгийн хувьд, хоёр аймагт халдвар бүртгэгджээ. Тодруулбал, Өмнөговь аймагт 30, Сэлэнгэ аймагт нэг тохиолдол тус тус шинээр илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.