/Баруун гар талаас УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, ҮХЦ-ийн дарга Н.Чинбат/
Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат нь 1956 онд төрсөн, одоо 66 настай. Монгол улсад яг одоо ч хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар түүний тэтгэвэрт гарах нас нь болсон ч тэтгэвэртээ гарахгүйн тулд Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг үндсэн хууль зөрчсөн хэмээн шүүхэд өгчээ. Д.Ганзоригийг шүүхэд өгсөн учир нь Улсын дээд шүүхээс хуулийн дагуу ҮХЦ-ийн даргын тэтгэвэрт гарах нас нь болсон тул цэцийн гишүүний орон тоог нээлттэй зарласан байна. Гэтэл үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат тэтгэвэрт гарах боломжгүй гэдгээ хэлээд улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг шүүхэд өгсөн юм.
Тэгвэл өнөөдөр Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг хууль зөрчсөн эсэх маргааныг Цэцийн долоон гишүүний бүрэлдэхүүнтэй Их суудлын хуралдаанаар хэлэлцэж байна. Харин талууд хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргасан ч даргалагч хаалттай болгосон ба хуралдааныг Цэцийн гишүүн Д.Солонго даргалж байна.