Сурталчилгаа
Ардчилсан намын даргын сунгаа үргэлжилж байгаа энэ өдрүүдэд нэр дэвшигч Х.Баттулгын эсрэг гүтгэлгүүд ч үргэлжилж байна. Тэрбээр түүн рүү чиглэсэн дайралт гүтгэлгүүдэд албан ёсны тайлбар мэдэгдэл хийгээгүй өнөөдрийг хүрсэн.
Гэтэл Х.Баттулгыг энэ удаа ноцтой хүн амины, албан тушаалын, эх орноосоо урвасан зэрэг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж “Монгол Улсын түүхэн дэх хамгийн хар Ерөнхийлөгч агсны эрүүгийн гэмт хэргүүдтэй танилц” нэртэй гарчиг бүхий ‘Offshore news’ сониныг хөдөө орон нутагт тэр дундаа Говь-Алтай аймагт 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө айл өрхүүдэд эзэн нь үл мэдэгдэх хэлбэрээр тараасан ноцтой зөрчил илэрчээ.
Иймд Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо энэ сонинтой танилцан, хэрхэн тараагдсан, ямар учраас нэр дэвшигчийг хүн амины гэмт хэрэг, эх орноосоо урвах гэмт хэрэг, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн болохыг тогтоож арга хэмжээ авахыг хүсэн Дотоод сонгуулийн хороонд гомдол гаргасан байна.