БНАСАУ тив алгасах хамгийн том баллистик пуужингаа хөөргөсөн байж магадгүй. Үүнийгээ дэлхий нийтэд зарлан мэдээллээ. Сонирхолтой нь уг мэдээг төрийн телевизээр дамжуулсан хэв маяг нь олны гайхшралыг төрүүлэв.
Умардынхан тууштай өнгө аястай байхын оронд өөрсдөд нь байх ёсгүй зүйл хэмээгддэг Холливудын маягийн кино мэдээ цацжээ. Мэдээнд удирдагч Ким Жон Ун савхин хүрэм, хар шил зүүсэн төрхтэйгээр гарахын зэрэгцээ, видео эффект, хөгжим ч оруулжээ.
Умард Солонгосын төв телевизээр ихэвчлэн Кимийн гэр бүлийн суртал ухуулгын давтагдсан хоолны дэглэм, цэргийн хамтлагийн концерт, эх оронч үзэл, хөдөлмөрийн эр зоригийн тухай уран сайхны киноны хажуугаар онцгой мэдээллээ дамжуулдаг.
Тийм ч учраас Hwasong-17-г хөөргөж буй тухай мэдээлэл тэс өөр байлаа. Нийт 15 минут үргэлжлэх уг мэдээ видео эффект, тайз дэлгэцийн жүжиг, Ким Жон Ун хар нүдний шилээ тайлж, "Үүнийг хийцгээе" гэж байгаа мэт шууд камер руу харж буй зэрэг Холливүүд хэв маяг нэвт шингэжээ.
Пуужин хөөргөх үеийн сэтгэл хөдөлгөм хөгжим, мөн барууныхан Умард Солонгосын “Ягаан хатагтай” гэгддэг ахмад сэтгүүлч Ри Чун Хигийн ялгуусан өнгө аястай холилдон онцгой содон мэдээлэл болжээ.
Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид уг мэдээг Top Gun, Аянгын шувууд зэрэг холливүүдийн кино, Болливудын кинонуудтай харьцуулсаар байна.
Ким болон түүний генералууд Пхеньянын олон улсын нисэх онгоцны буудалд пуужин харвагчийн өмнө алхаж яваа нь 1983 онд гарсан "The Right Stuffs" киног дуурайсан бололтой гэж сошиал сүлжээний зарим хэрэглэгчид таамаглан бичжээ.
Энэ бүхэн Умард Солонгосын телевиз үзэгчдийн хувьд шинэ зүйл юм. Гадаадаас хууль бусаар оруулж ирсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг эс тооцвол, үүнд холбогдсон хүмүүс хатуу шийтгэл хүлээх эрсдэлтэй байдаг. Тус улс хүчирхэг суртал ухуулгаа тэнцвэржүүлэх үйлдэл байгааг мэдэж байсан бололтой.
Тэд дотоодын үзэгчдэд шинэ, сэтгэл хөдөлгөм видео бүтээж, үндэсний бахархал Ким Жон Уны дүр төрхийг өөрөөр харуулахыг зорьсон бололтой. Саяхан жингээ хассан Ким Жон Уныг илүү эрч хүчтэй, шинэ дүр төрхтэйгээр харуулжээ.
Умард Солонгосчууд уг видео мэдээг үзээд ямар үр дүнд хүрэхийг хэлэх боломжгүй ч ихэнх нь нүдээ хурдан хурдан анивчсан байх магадлалтай. Өнгө, өнгөний гэнэтийн өөрчлөлтийг ойлгох чадваргүй, өмнө нь Холливудын кино үзэж байсан эсэх нь эргэлзээтэй учир Умардын ард иргэд энэ нь алдаа юу, нэг удаагийнх уу, эсвэл өөрчлөлтийн гайхалтай шинж тэмдэг үү гэж өөрөөсөө асууж байгаа биз ээ.
Эх сурвалж: BBC News