Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Төрөөс үзүүлдэг олон үйлчилгээг цахимжуулах үйл явц үргэлжилсээр байна. Иргэд орон зайнаас үл хамааран цахимаар төрийн зарим үйлчилгээг авч эхэлсэн. Иймд И-Монголиагийн олон нийтийн хаягуудаас мэдээлэл авахын зэрэгцээ чатын үйлчилгээг нь ашиглан үйлчилгээ авдаг.
Гэвч И-Монголиагийн фэйсбүүк хаягийг гаднын иргэд хакерджээ. Тэд хаягийг NFT World Inc болгон өөрчилж, NFT-тэй холбоотой мэдээлэл оруулсан байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Фэйсбүүк компанид хандан, хүсэлт явуулснаар хаягаа эргүүлэн авч, нүүр зургаа хуучнаар нь болгожээ. Гэхдээ зарим мэдээлэл нь солигдоогүй хэвээр байна. Гэхдээ яамнаас иргэдийн хувийн мэдээллийг алдаагүй гэв.