ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны үүдэнд иргэд өнөөдөр жагслаа. Тэд “No War” нэртэй тайван жагсаал дор Монголд суугаа ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг уучлалт гуйж огцрохыг шаардаж байгаа юм. Учир нь, энэ сарын 24-нд Элчин сайд И.К.Азизов нь "Монголын Ардчилсан намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэж цахим хуудсаараа пост нийтэлсэн нь шүүмжлэл дагуулсан юм. Үүний хариуд Ардчилсан намын зүгээс түүнийг эл нийтлэлийнхээ хариуд уучлал гуйх ёстой гэсэн мэдэгдэл гаргасан билээ.
https://twitter.com/Tsa_tsaa/status/1507603279219687437?s=20&t=IJCkCHdD4LD7pMuuRm-jtA
Жагсаалд оролцогчдын зүгээс “Элчин сайд И.К.Азизовт хандаж хэлэхэд Монголын ард түмэн хоёр улсын найрамдалт дилломат харилцааг хүндэлдэг. Бид агуу удирдагч Д.Сүхбаатар, Ю.Цэдэнбалыг мартаагүй байгаа. Бид дипломат ёсыг хүндэлж, тэнэгтээ биш тэвчээртэйдээ өдий хүрсэн юм. Бид мэдэхгүйдээ бус, мэдрэмжтэйдээ өнөөдрийг хүрсэн юм. Та дилломат ёсыг зөрчиж Монголын ард түмнийг доромжиллоо. Хоёр улсын найрамдалт харилцаанд сэв суулгахгүй гэж ард түмэн чимээгүй тэвчиж ирсэн. Харин эрхэм хүндэт Элчин сайд И.К.Азизов та дипломат ёсыг зөрчсөн нийтлэлээ буцаана уу. Та Монгол Улсын эрх чөлөө, тусгаар улсад хүндэтгэлтэй хандана уу” гэлээ.
Мөн иргэдийн зүгээс БНХАУ болон ОХУ-аас эмээж суухгүй гэдгээ илэрхийлэв.
зургийг твиттерээс авав.