Баянгол дүүргийн ИТХ өнөөдөр 2022 оны анхдугаар хуралдаанаа хийж байна. Тэгвэл тус хуралданаар Засаг дарга Ө.Сумъяабаатарийг огцруулах саналыг АН-ын гишүүд гаргасны дагуу нийт 40 төлөөлөгчийн 29 нь дэмжиж 11 төлөөлөгч буюу 27.5 нь дэмжээгүй гэх мэдээлэл байна. Гэхдээ хуралдаан дуусах болоогүй гэдгийг холбогдох албаны хүн хэллээ.
Баянгол дүүргийн 41 мандатын 20 МАН, 18 нь Ардчилсан нам, нэг МАХН, хоёр мандатад ХҮН-аас нэр дэвшигчид авсан юм. 2001-2004 онд ШУА-ийн Философи, социологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан Ө.Сумъяабаатар нь 2007-2008 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ерөнхий сайдын туслах, шинжээч, 2014-2016 онд БОНХАЖЯ, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-т газрын дарга, захирал, 2016-2019 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-д газрын захирал, зөвлөхөөр ажиллаж байгаад дүүргийн Засаг дарга болсон юм.