2022.02.21-ны өдөр Ерөнхий сайд төрийн өмчит Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийг 100 хувь өөрчилж, чөлөөлөхийг үүрэг болгож байв. Мөн чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтныг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг даалгасан юм. Хөгжлийн банкны ТУЗ солигдсон тул Сангийн яам шинэ ТУЗ-ийг баталж, дараах хүмүүс хөгжлийн банкны ТУЗ-д ажиллах боллоо.
Хөгжлийн банкны ТУЗ-ийн шинэ бүрэлдэхүүнд:
1. ТУЗ-н даргаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ганбат
Төрийг төлөөлсөн гишүүдээр:
2. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн
3. БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн
4. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг
5. ЭЗХЯ-ыг төлөөлж Ц.Эрдэнэбаяр
Хараат бус гишүүдээр:
6. Буян
7. Насанжаргал
8. Сувдаа
9. Амарбат гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллахаар боллоо.