Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
Пүрэв гарагт НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулган Украины энгийн иргэд, иргэний байгууламжуудыг хамгаалах, дайны галыг даруй зогсоохыг уриалсан тогтоол гаргах эсэх асуудлаар санал хураалт зохион байгуулжээ.
НҮБ-ын гишүүн 193 орноос 140 нь тогтоолыг дэмжиж, 38 улс түдгэлзэж, Сири, Беларусь, Умард Солонгос, Эритрей, Орос таван улс эсэргүүцсэн байна. Монгол улс энэ удаа түдгэлзсэн байр суурь илэрхийлжээ.
Үүнээс өмнө Украинд явуулж буй Оросын эзлэн түрэмгийлэх дайныг буруутгаж, гал зогсоохыг уриалсан тогтоолыг гуравдугаар сарын 2-ны өдөр батлахад 141 улс дэмжиж байсан юм. Тухайн үед Монгол улс бас түдгэлзсэн байр суурьтай байсан юм.