Хятадын эрэн хайх, аврах албаныхан тийрэлтэт онгоцны ослын газраас хүний цогцос олсон талаар тус улсын төрийн хэвлэл мэдээллээ. Эрх баригчид хохирогчдын тоог хараахан зарлаагүй байгаа ч онгоцонд байсан 132 хүнээс амьд үлдсэн байх боломж хомс байгаа аж.
Мөрдөн байцаагчид даваа гарагт Хятадын өмнөд хэсэгт онгоц яагаад гэнэт босоо тэнхлэгийн дагуу унасан шалтгааныг одоо болтол мэдэж чадаагүй байна. Бүхээгний дуу хураагч буюу хар хайрцгийг сэргээвэл тодорхой мэдээлэлтэй болно гэж найдаж байгаа юм. Хар хайрцагны гадна тал эвдэрсэн ч доторх нь гэмтэж, устаагүй хэвийн байгаа гэж албаныхан хэлэв. Хар хайрцгийг шалгуулахаар Бээжин рүү илгээжээ.
Эрлийн багууд лхагва гарагт хүнд нөхцөлд "хар хайрцаг"-уудын эхнийхийг олсон байна. Хүчтэй аадар борооны улмаас Ужоугийн ослын газрын эгц, бартаатай газар үерт автаж, олон зуун аврагч, сайн дурынхны ажлыг хүндрүүлжээ. Ослын газраас онгоцны хог хаягдал, зорчигчдын хувийн эд зүйлсийн шатсан үлдэгдлийг олсон байна. Лхагва гарагаас онгоцонд явсан хүмүүсийн ар гэрийнхнийг газарт авч ирж эхэлжээ.
Куньмин хотоос эрэг дээрх Гуанжоу руу дотоодын богино нислэг үйлдэж байсан зорчигч тээврийн онгоц осолдсон нь Хятад улсыг тэр чигт нь цочирдуулсан аймшигт мэдээ байлаа. Тус улс сүүлийн гучин жилийн хугацаанд агаарын аюулгүй байдлаараа өндөр амжилт тогтоогоод байсан юм.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин эмгэнэлт явдлын талаар мэдээлэл хүлээн авмагцаа бүрэн хэмжээний мөрдөн байцаалт явуулах тушаал өгч, Ерөнхий сайдын орлогч Лю Хэ болон олон зуун албан хаагчдыг Гуанси мужийн хөдөөгийн уулархаг бүс нутаг руу илгээсэн билээ.
Эх сурвалж: BBC News