сурталчилгаа
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК болон Финтек&Блокчэйн технологийн хосолсон үйлчилгээ үзүүлэгч Storepay компани хамтын үйл ажиллагаагаа эхлүүлэн МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, СТОР ПЭЙ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Хангал нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Ингэснээр хэрэглэгч, үйлчлүүлэгчид бүх төрлийн нислэгийн тийзээ ямар ч хүү, шимтгэл, нэмэлт төлбөргүйгээр хуваан төлөх нөхцөлөөр худалдан авах боломжтой болж байна.
Стор Пэй ХХК нь хэрэглэгчиддээ худалдан авалтын хуваан төлөх хамгийн таатай нөхцөлүүдийг санал болгодог бөгөөд энэхүү шинэ нэвтрүүлэлт нь хил хязгааргүй аялах боломжийг бүрдүүлж байна. Storepay Апп ашиглан хэрэглэгчид нислэгийн тийзээ 45 хоногт 4 хуваах, 60 хоногт 3 хуваах, 4 сард 5 хуваах зэрэг ямар ч хүү шимтгэл, нэмэлт төлбөргүй нөхцөлүүдээр худалдан авах боломжтой.
Мөн Storepay ашиглан хийсэн худалдан авалтаа амжилттай төлж дуусгаад үнийн дүнгийн 1%-тай тэнцэх SPC буцаан олголт авах юм. Нислэгийн тийзээ Storepay ашиглан худалдан авахад Storepay үйлчилгээний эрхээ нээлгэсэн байх, мөн тухайн худалдан авалтын үнийн дүнгийн 10%-тай тэнцэх дүнд SPC байршуулах бөгөөд төлөлтөө төлж дуусгаад байршуулсан SPC-гээ чөлөөтэй ашиглах боломжтой болно. Storepay Апп татан авч суулган бүртгүүлснээр нэг минутын дотор үйлчилгээний эрхээ нээлгэх боломжтой бөгөөд та бүхэн яг одоо бүртгэлээ үүсгэн Storepay эрхээ нээгээрэй.
Энэхүү цоо шинэ боломж нь 4 сарын 1-нээс эхлэн МИАТ тасалбарын төвүүдээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.