Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж, Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгч байна.
Тэрбээр, "Орос Украины мөргөлдөөний талаар Засгийн газрын хуралдаанаар байнга хэлэлцэж байна. Эдийн засгийн хувьд тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй.
ОХУ-аас шатахууны хэрэглээний 75 хувийг авдаг. Өнөөдрийг хүртэл манай улсад хийж буй шатахууны нийлүүлэлттэй холбоотой ямар нэг саатал гараагүй. Гэвч шатахууны үнэ өсөхийг бид яагаад ч зохицуулж чадахгүй.
Ойрын хугацаанд валютын нөөцөө хамгаалах, экспортын бүтээгдэхүүн, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанктай хамтарч ажиллана.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 4-р сарын 1-нээс Эрдэнэс Тавантолгой компанийн олборлолтыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа" гэв.
Харин үнийн өсөлтийн талаар:
- Инфляцийг Төвбанк зарладаг. Засгийн газар энэ талаар Төвбанктай хамтарч ажиллана. Гадаад валютын нөөцийг хамгаалах, экспортыг дэмжих чиглэлээр хамтарч ажиллана. Стратегийн нэн шаардлагатай импортын бүтээгдэхүүний авах долларын төлөлтийг саадгүй хийж байна гэж өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч ЗГ-ын хуралдаанаар танилцуулсан.
- Тэвчиж болох тансаг хэрэглээний бүтээгдэхүүний зардлыг танах талаар Монголбанк мэдээлсэн. Үүнийг би зөв гэж үзэж байна. Ланд круизер-300 машин гарснаас хойш энэ машиныг худалдаж авахад 500 гаруй сая доллар төлсөн байна. Валютын нөөц хангалтгүй байгаа энэ үед хүмүүс эх оронч байх хэрэгтэй гэв.