Шведийн Мальмо хотын нэгэн ахлах сургуульд 50 гаруй насны хоёр эмэгтэйг хөнөөсөн хэргийн цаад шалтгаан тодорхойгүй байна гэж цагдаа нар мэдэгдэв. Сэжигтэн өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй нэгэн аж. Хэрэгтэн этгээд багш нарыг хэрхэн хөнөөсөн талаар цагдаа нар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Болсон явдлыг тодруулахад, Шведийн өмнөд хэсэгт байрлах нэгэн ахлах сургуулийн сурагч хоёр эмэгтэй багшийнхаа амийг хөнөөсөн тухай дуудлага мягмар гарагт цагдаагийн хэлтэст иржээ. Цагдаа нар 18 настай гэмт хэрэгтэнг хэргийн газраас баривчилжээ. Хохирогчид нь 50 гаруй насны 2 эмэгтэй байжээ.
Уг хэргийг мөрдөн байцаалтад шилжүүлсэн бөгөөд яагаад багш нарыгаа хөнөөх болсон шалтааныг тодорхой болсон цагт хэвлэлд мэдээлэл өгнө гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж: Aljazeera