“Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо”-ноос “Үнийн өсөлтийн хөөрөгдөл ба тусгаар тогтнол” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ.
“Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо”-ны төлөөллүүдийн ярьж буйгаар, "Тээвэрлэлтээс үүдсэн үнийн хөөрөгдөл их байна. Түүнээс биш ачаа бараа, хүнсний бүтээгдэхүүн цаанаасаа ирэхдээ үнэ, татвар нэмэгдээгүй. Үнийн өсөлт нь амныхаа зоргоор үнээ нэмж байгаа хэсэг тээвэрлэгчдийн асуудал. Нэг ачаа авахад 200 мянга төгрөг төлдөг байсан бол өнөөдөр 600 мянган төгрөг болсон. Үүнийг хянадаг, шалгадаг төрийн хяналт байхгүй.
Гэр хороолол, тэр дундаа захын дүүргийн айл өрхийн амьдрал өдрөөс өдөрт улам хэцүү болж байна. Хоёр айл дундаа нэг талх аваад хуваагаад идэх хэмжээнд хүрлээ. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол алдагдаж буйн илрэл юм.
Ард иргэд бүсээ чангалсаар эцэстээ туллаа. Бид шаардлага хүргүүлээд зогсохгүй өнөөдрөөс эхлэн Төрийн ордны гадна үнийн өсөлтийн талаар иргэдээс гарын үсэг цуглуулж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд "Засгийн газрын бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна" хэмээн заасан байдаг. Тэгвэл Засгийн газар арга хэмжээ авахгүй бол ард түмэн бид түр засгийн газар байгуулаад ард түмний төлөө тэмцэхэд бэлэн байна" гэсэн юм.