Өнгөрсөн долоо xоногт 92 гал түймрийн дуудлага иржээ
Энэ сарын 23-ны шөнө 02:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт 21 настай Х-г хамтран амьдрагч 29 настай О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутгалж гэмтээсэн байна. Дуудлагыг хүлээн авсан цагдаа нарыг очиход хэргийг үйлдсэн иргэн О зугтсан байжээ. Одоогоор хутгалуулсан иргэн Х төрсөн гэртээ байгаа. Ар гэрийнхэнд нь эмэгтэйг хүлээлгэн өгсөн талаар ЦЕГ-аас мэдээллээ. Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтсээс энэ хэргийг шалгаж, иргэн О-г эрэн сурвалжилж байна.
Иймд иргэн та согтууруулах ундааны зүйлийг зохистой хэрэглэх, согтуу хүнтэй маргаан үүсгэхгүй байхыг анхааруулж байна.