Калифорнид борооны ус зайлуулах цементэн хоолойд гацсан эрийг аврах албаныхан амжилттай гаргаж авчээ. Тэрээр борооны ус зайлуулах хоолойд зориудаар нэвтэрч, азгүй байдлаар гацсан аж. Аврах ажиллагаа амжилттай болж гэмтэл учруулалгүйгээр аварсан ч хоолойд гацсан эр биеийнхээ шингэний ихэнх хэсгийг алдсан байжээ.
Газар дор 15 фут буюу 4.5 метрийн гүнц гацсан эрэгтэйг олон цаг үргэлжилсэн хүчин чармайлтын үр дүнд аварсан бөгөөд аврах ажиллагаанд гал сөнөөгч, цагдаа, аврах албаныхан нийлсэн 50 хүн оролцжээ.
Албаныхан ням гарагийн оройн 21:30 цагийн орчимд 40 см-ийн диаметртэй яндангаас залууг сулласан гэж Контра Коста дүүргийн гал түймрээс хамгаалах дүүргийн хэвлэлийн төлөөлөгч Стив Хилл мэдэгдсэн байна.
Тэр хүн албаныханд хоёр хоног орчмын хоолойд байсан гэдгээ хэлсэн байна. Ус зайлуулах хоолойн хажуугаар өнгөрч явсан хүмүүс түүний хашхирахыг сонсоод 911 рүү залгаснаар ийнхүү аврагджээ.
Өндөр эрсдэлтэйд тооцогдох уг аврах ажиллагааныы хүрээнд дөрвөн гал сөнөөгч, аврах багийнхан хоёр чиглэлээр буюу уг борооны ус зайлуулах хоолойтой нийлдэг хэсгүүд рүү нэвтэрсэн байна. Аврагчид тухайн хүнд хүрэхийн тулд модны мөчир, хог болон бусад хог хаягдлыг цэвэрлэх шаардлагатай болсон ажээ.
Эх сурвалж: The Guardian