Хотын дарга асан Э.Бат-Үүл 409 дүгээр хорих ангид өлсгөлөн зарлажээ.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд дөрвөн жилийн хугацаатай хорих ял оногдуулсан ба тэрбээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтээ гаргаад буй.
Э.Бат-Үүлийн өмгөөлөгч А.Пүрэвдулам, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон бусад хуулиар энэ эрхийг хязгаарласан ямар ч заалт байхгүй. Тийм учраас Э.Бат-Үүлийн зүгээс прокурорын байгууллага хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүргээ биелүүлж, биечлэн уулзах хүсэлт гаргасан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй, үл тоомсорлосон байдалтай уулзахгүй байна. Тэрбээр эрхээ сэргээлгэхээр тэмцлийн хурц хэлбэрт шилжин, өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн" гэсэн юм.