Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа гараажуудыг буулган, газар чөлөөлөх ажил Хан-Уул дүүрэгт өнөөдрөөс эхэллээ.
Өнөөдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22 гарааш, контейнерийг буулгаж, уг байршил дээр иргэдэд нэн шаардлагатай ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбайн тохижилтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Ингэхдээ тухайн орчны иргэдийн санал хүсэлтийг үндэслэн тохижилтын ажлуудыг үе шаттай хийнэ.