Орос түрэмгийлснээс хойшхи хамгийн хүчтэй бөмбөгдөлтөд өртсөн стратегийн чухал ач холбогдолтой өмнөд боомт Мариуполь хот оросуудын гол бай хэвээр байна. Хотын 400 000 оршин суугчын ихэнх нь хотоосоо гарах боломжгүй, аюултай нөхцөлд буй.
Оросын их буунууд зүүн зүгийн Харьков, Сумы, Чернигов хотуудад тасралтгүй цохилт өгч байгаа ба Украины бараг бүх бүс нутагт агаарын довтолгооны дуут дохио дуугарч байгаа аж.
ОХУ Украин дахь агаарын болон тэнгисийн цэргийн ажиллагаагаа эрчимжүүлж, сүүлийн 24 цагийн дотор 300 гаруй нислэг үйлдсэн талаар Пентагон албан ёсоор мэдэгдэв.
Дүрвэгсэд
Өнөөдрийн байдлаар нийт 3.5 сая хүн Украиныг орхин гарч, 6.5 сая хүн дотооддоо дүрвэсэн гэж НҮБ-аас мэдэгдэв. Өчигдөр буюу даваа гарагт л гэхэд 8000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Украинчууд хаашаа дүрвэж байна вэ?
Хориг арга хэмжээ
Европын холбоо Оросын ашигтай эрчим хүчний салбарт хориг арга хэмжээ авах эсэх, авбал түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх талаараа тохиролцож чадаагүй л байна. Герман улс Европын холбоо Оросын нефтээс хэт хамааралтай гэж дүгнэж буйгаа мэдэгдсэн билээ.
Энхийн хэлэлцээр
Энх тайвны хэлэлцээг дахин эхлүүлсэн ч мөргөлдөөнийг зогсооход дорвитой ахиц дэвшил гарахгүй байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй “ямар ч хэлбэрээр” хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Путиныг "дайны гэмт хэрэгтэн" гэж хэлсний дараа АНУ-Оросын харилцаа “сүйрлийн ирмэг дээр байна” гэж Оросын Гадаад хэргийн яам мэдэгдэв.
Facebook, Instagram-ыг хориглов
ОХУ-ын шүүх Кремлийн дайны талаарх мэдээг цензурдах зорилгоор явуулж буй хүчин чармайлтын нэг хэсэг нь “хэт даврагч” хэмээн үзэж Facebook болон Instagram-ыг хориглосон шийдвэр гаргалаа.
Эх сурвалж: Aljazeera