Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн төгрөгийн ам.долларын эсрэг үнийн талаар мэдээлэл өгч байна.
Өнөөдрийн Монголбанкны зарласан ханш 2910 төгрөг байна. ОХУ Украин улс руу довтолж, дайн эхлүүлсний дараа төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларсаар байгаа юм.
Нэгдүгээр сарын байдлаар манай улсын гадаад валютын албан нөөц 3.9 тэрбум ам.доллар байна. Харин 2021 оны арван хоёрдугаар сард энэ үзүүлэлт 4.3 тэрбум ам.доллар байсан юм. 3.9 тэрбум ам.доллар нь 2021 оны эхнээс хойших хамгийн бага дүн. Төлбөрийн тэнцэл 500 сая ам.долларын алдагдалтай гарсан тул ам.долларын ханш өссөн аж.
Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, "Монголбанк шийдвэр гаргах түвшний төрийн байгууллагад хэмнэж болох хэрэглээг танах санал тавина. Экспортыг дэмжиж байж тодорхой валютын нөөцтэй болно. Уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг гадаадын зах зээлд гаргахаар арга хэмжээ авах хэрэгтэй байна.
Өнөөдөр валютын дуудлага худалдаа болсон. Үүгээр арилжааны банкуудад валют нийлүүлдэг. Зайлшгүй хэрэгцээтэй зүйлсэд зарцуулахыг банкуудад сануулж байгаа.
2022 оны хоёрдугаар сарын байдлаар нийт импортод 1.376 сая ам.долларын төлбөр тооцоог хийсэн байна. Үүний
- 5 хувийг машин тоног
- 14 хувийг хүнсний бараа эзэлж байна" гэв.