Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймагт ажиллаж, нутгийн иргэдтэй уулзаж, ажил байдалтай нь танилцав. Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Засгийн газрын бодлогын хүрээнд тус аймагт хийх ажлуудаа танилцууллаа.
Ерөнхий сайд, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр дэх Цагаан нуур, Даянгийн боомтуудыг авто замаар холбож, эдгээр боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхийг нутгийн иргэд дэмжив.
Цагаан нуур боомтыг 24 цагаар ажиллуулж, Даянгийн боомтыг байнгын ажиллагаатай болгож, чөлөөт бүс байгуулахаар Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан юм. Мөн Ерөнхий сайд Баян-Өлгий аймгийн иргэдийн саналд үндэслэн "Алтай таван богд" чиглэлд авто зам барих ажлыг 2023 оны төсвийн жилд багтаан эхлүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгалаа.