Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нар Өмнөговийн Тавантолгойг Хятадын Шиньхуа гэж компанид 100 жил түрээслүүлэх саналыг УИХ-аар оруулж ирж байсан талаар МоАХ-ны дарга Х.Баттулга мэдээллээ.
Тэрбээр энэ талаар ярихдаа,“ Ц.Элбэгдорж, М.Энхсайхан хоёрыг ялах гээд байгаа юм биш. Үеийн үед ерөнхийлөгч, ерөнхий сайд нар Монголыг удирдаад явна. Хэн нь ч, хэзээ ч газар нутгийн баялгаа тасдаж, 10, 20, 30, 100 жилээр өгч болохгүй гэдэг санааг гаргаж өгснөөс хойш маш олон дайсантай болсон. Ц.Элбэгдоржтой муудсан шалтгаан бол газар нутаг, Таван толгойн баялаг. Та бүхэн намайг харж байгаа байх. Би хэнтэй ч хэрэлдээд явдаггүй. Энэ дарга нарын зодоон гээд над руу хаялаад байх шиг байгаа юм. Нөгөө хэд л нийлээд над руу дайраад байгаа юм. 3-4 хүн байгаа. Ц.Элбэгдоржтой би 30 гаруй жил найзалсан. Яг ийм зүйл дээр найзалж явах боломжгүй болсон” гэв.