Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Үнийн өсөлтөөс шалтгаалан иргэдийн амьдрал хүндэрч байна хэмээн иргэд ярьж байна. Жишээлбэл 500 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмадууд эм тарианы мөнгө нь тэтгэврээсээ давж, залуучуудын хувьд байр түрээсэлж үлдсэн мөнгөө хоол хүнсэндээ зарцуулж энэ байдлаараа мөнгө хуримтлуулж сайхан амьдарна гэдэг нь зүүд зэрэглээ болсон, гэр бүлүүд нарийн ногоогоо танаж, хуучин хувцсаа өмсөж байна гэв.
- Тэтгэвэр хүрэхгүй ээ хүүхдүүд л нэмэрлэж тусална уу гэхээс дан тэтгэврээр бол настай улсууд эм тариа, эмчилгээнд хамаг мөнгөө өгчихдөг шүү дээ. Би одоо 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа.
- Автобусны мөнгө хэцүү шүү дээ. Ядаж байхад сургууль гэр хоёр нэлээн хол болохоор бүр хэцүү.
- Захууд, дэлгүүрүүд болгон дээр юмны үнэ нэмэгдчихсэн хил хаасантай холбоотой, валют ховордож байгаа гээд л байгаа шүү дээ.
- Хэрчсэн талх 2000 болчихсон байналээ. Наранцэцэгийн тос 3500 байж байгаад 9000 хэдэн зуу болчихсон байна билээ. Ногооны үнэ ч гэсэн нэлээн өсчихсөн. Ер нь одоо бараг нэмэгдээгүй юм байгаа юм уу даа.
Зургийн эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
- Бодохгүй юу манайх чинь 70 сая малтай. Австралиас долоон дор Монголынхоо махны хэрэгцээг хангаж чадахгүй. Бүх юм нь 100 хувь импортоос хамааралтай учраас манай дотоодын үнэ галзууртлаа өсөж байна шүү дээ. Бензин гэхэд 100 төгрөгөөр нэмэхэд манай үндэсний үйлдвэрлэгчид дагаад үнээ нэмдэг. Буцаагаад бензиний үнэ буурахад бараа бүтээгдэхүүний үнэ харилцан уялдаатай л дагаад буух ёстой юм л буухгүй байгаад байна. Манайд эдийн засгийн нэг ийм гаж тогтолцоо л тогтчихоод байгаа юм. Дундаж амьдралтай давхаргууд нь буцаагаад доошоо яг энэ төвшингөөрөө байх юм бол ядуу төвшин рүүгээ ороод ядуу төвшин нь бүр юу ч болох юм дээ халамж руу л орох асуудал болно. Нарийн ногоог бол ярилтгүй ээ. Нарийн ногоог сүүлийн үед хэрэглэхээ ч больсон. Махыг тахиагаар орлуулъя гэхээр тахианы үнэ өсчихсөн. Өндгөөр орлуулъя гэхээр өндөг нь өсчихсөн. Ингээд байхаар чинь хэцүү л болчихлоо.
Зургийн эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
- Одоо юмны үнийг ингэж ихээр нэмээд баймааргүй байна. Цалин нь хэд билээ. Ер нь нарийн ногоог баяр ёслолоор тийм үедээ л идэж байгаа. Ер нь хувцас хунар аваагүй удаж байна.
- Үнэ нэмэгдээд мөнгө ер нь юу ч биш болчихсон юм шиг байна шүү дээ. 20 мянган төгрөг гэрээсээ авахаар маш хурдан дуусчихна.
- Өдөрт 10 мянган төгрөг авдаг байсан бол тэрүүгээрээ хоол идлээ гэж бодоход хоол цайтай ирлээ гэж бодоход одоо бол хоолных нь порц нь багасчихсан, цайгүй болсон.
- Сая гаруй л төгрөгийн цалин авна. Нийгмийн даатгал төлөгдөнө. Үлдсэнээс нь ахиад хувь хүний орлогын албан татвар авна. Тэгэхээр 20 гаруй хувь нь татварт өгчихдөг. Тэгээд бараг тал цалингаа байрны төлбөрт өгчихнө. Тал нь хэрэглээндээ явчихна. Бараг өр нэмэгдээд юун хадгаламж вэ?!
Зургийн эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
- Би одоо чихэр жигнэмэг хийдэг болохоор шоколадаа авна төрөл бүрийн л материал авна. Үүнийг 1500 төгрөгөөр зарж байгаа. Одоо энийг коксоор хийнэ. Гаднаас кокс гэж орж ирж байгаа. Энийг какаотой хийнэ. Өмнө нь би үүнийг 1500 гэхэд 500 төгрөгийн ашиг хардаг байсан бол одоо 300 төгрөгийн ашиг харах хэмжээний л болчхож л байгаа юм л даа.
- Тэтгэвэр нэмэгдээд хэдэн 500 мянган төгрөг авдаг болсон. Өмнө нь би 300 мянган төгрөг л авдаг байсан юм. Хөдөөнөөс ирснийг хэлэх үү харих гэсэн бензин маслоны үнэ ч нэмэгдчихэж. Тэтгэвэр тэгээд эм тариандаа явчих юм. Эм л авах гэж энэ хүрч явж байна шүү дээ.