Долларын гүйлгээ хийгдэхгүй байна, доллар хязгаарлаад байна гэх зэргээр хүмүүс цахим орчинд санал хүсэлтээ бичиж сэтгэгдлээ илэрхийлсээр байна. АНУ-ын зүгээс Монгол улсад санхүүгийн ямар нэгэн хориг тавьсан юм биш биз дээ гэдэг таамаглал хүртэл явж байгаа юм. Бид энэ асуудалтай холбоотойгоор АНУ-ын элчин сайдын яамнаас Монгол улсад ямар нэгэн санхүүгийн хориг тавьсан эсэх талаар тодруулахад дараах мэдээллийг и-мэйлээр илгээлээ.
АНУ элчин сайдын яамны зүгээс "ОХУ Украинд ямар нэгэн үндэслэлгүй түрэмгийлснийх нь хариуд АНУ-аас авсан хориг арга хэмжээний аль нь Монголд хамаарахгүй. Бид Оросын элитүүд болон тэдний гэр бүлийн гишүүд, санхүүгийн сүлжээ болон хөрөнгө, Кремлийн хяналт дахь Украиныг тогтворгүй болгоход хувь нэмрээ оруулдаг хуурамч мэдээллийн томоохон байгууллагууд, ОХУ-ын батлан хамгаалахын байгууллагууд, мөн Путины сонгосон дайныг дэмжсэн Беларусь улсыг онилсон. Эдгээр үйлдлүүд нь ОХУ-ын Украины эсрэг явуулж буй бүдүүлэг дайныг дэмжиж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд нуугдах газар байхгүй гэдгийг тодорхой харуулж байна.
Урьд өмнө хэзээ ч байгаагүй эдгээр сүйрлийн хориг арга хэмжээ нь Оросын санхүүгийн систем, эдийн засагт шууд болон урт хугацааны хохирол учруулж амин чухал худалдааны үйл ажиллагаанд нэвтрэх Оросын болон эрх мэдлийг төлөвлөх Путины чадварыг хязгаарлах болно зэргээр дараах тайлбарыг ирүүлсэн байгаа.
Ийнхүү мэдээлэлдээ монголд ямар нэг санхүүгийн хориг тавиагүй гэдгийг АНУ ЭСЯ мэдэгдлээ. Харин яагаад доллар олдохгүй байгаа талаар банкнуудаас тодруулахад валютын нөөц дууссан. Эргээд хэвийн нөхцөл байдалдаа орохыг хэлж мэдэхгүй байна гэсэн юм.