Долоон сартай Б.Чанцалдулам охин краниосиностоз буюу гавлын яс эрт бэхжих эмгэгээр өвчилж яаралтай гадаадад тархины хагалгаанд орох шаардлагатай болоод байна. Хэрвээ цаг алдвал охин хараагүй болж, бүр цаашлаад тархинд саажилт өгөх эрсдэлтэй юм.
Хагалгааны зардалд одоогоор 20 гаруй сая төгрөг дутуу байгаа. Охины ээж Т.Анударь, боломж л гарвал өнөөдөр ч хамаагүй нисмээр байгаа талаараа хэллээ.
Мөн тэрбээр, “Арга мухардаад ямар ч цаг хугацаа байхгүй гэдэг л надад аймшигтай байна. Хүүхэд чинь маргааш ч хамаагүй хараагүй болно гэдгийг сонсох хэцүү. Анх хандив гуйхаасаа санаа зовж байсан ч, миний нэр хүнд юу юм бэ. Арван жилийн дараа үүнийг хэн ч дурсахгүй. Арван жилийн дараа миний хүүхэд хараатай байх нь л чухал.
Миний охин гэдсэнд байхдаа хэвийн, эрүүл тээлт гэдэг байсан. Төрөн төртлөө юу ч мэдээгүй. Краниосиностоз буюу гавлын яс эрт бэхжих эмгэгтэй төрсөн юм. Монголд тархины усжилтад эмчилгээ байдаг. Гэвч краниосиностозд бол эмчилгээ байхгүй. Заадал яс салгах. Одоогийн байдлаар хориод сая дутагдаж байна. Очсон хойноо тухайн орондоо хэсэг хугацаанд байрлах, ирэх очих зардал нэмэгдээд тооцогдоно.
Энэ төрлийн эмгэг 2000 төрөлт тутамд нэг тохиолддог. Манай хүүхдийн дөрвөн заадал бэхэжсэн байгаа юм. Бусад тохиолдол нь ихэвчлэн 1-2 заадал бэхэжсэн байдаг юм билээ. Тэгэхээр танихад их амар. Үүнд мэс заслаас өөр ямар ч эмчилгээ байхгүй гээд дэлхий даяар нотолчихсон. Бид хоёр яагаад яараад байна гэхээр, гавал яс бэхэжсэнээс үүдсэн, ясжилтын хэмжээ их байгаад байна. Хэзээ л бол хэзээ хараа хаагдчихдаг. Хэрвээ сохрох юм бол харааг сэргээх боломж байхгүй.
“Алчууртай охин” аяныг эхлүүлэхдээ нэгдүгээрт хагалгаанд орох асудлаа гол зорилго богосон. Дараа нь энэ хуудсаа идэвхтэй ажиллуулна. Зүгээр нэг дэмжлэг аваад орхих биш. Нийгэмд тустай хэрэгтэй, мэддэг чаддаг юу байна. Тэр бүхнээ зориулна. Миний охиныг энэ олон хүн хайрлаж байхад, охин маань ч гэсэн эх орноо хайрлах сэтгэлтэй өсөх ёстой.
Хүмүүс их дэмжиж байна. Миний охиныг өхөөрдөөд, хараад хайрлаж байна. Аврагдах боломж байна гэдгийг эх нь харж байгаа мэт олж хараад тусалж байна шүү дээ. Өшөө сайн дэмжээсэй гэж гуймаар байна. Тэдгээр хүмүүст маш их баярлаж байна” гэсэн юм.
Т.АНУДАРЬ /ЭЭЖ/
Утас 9926 9135
Хандивын данс:
Хаан банк: 5076132375
Голомт банк: 1105078004