Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд “Хоггүй Хан-Уул 2022” аян дүүргийн нутаг дэвсгэрт (2022.03.20) -ны өдөр Ням гарагт зохиан байгуулагдлаа.
“Хоггүй Хан-Уул 2022” аян энэ жил “Цэвэр орчин-Эко дүүрэг” уриан дор “Дэлхийн усны өдөр”-ийг угтан дүүргийн нутаг дэвсгэрийн гудамж талбай, Туул гол, дунд гол, Түргэний гол зэрэг байршлуудад их цэвэрлэгээ хийж, хогийг ачиж тээвэрлэлээ.
Их цэвэрлэгээнд Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын Тамгын газрын дэргэдэх 22 хэлтэс албадын 500 гаруй алба хаагч, 21 хороо, өрхийн Эрүүл мэндийн төвүүд, төрийн өмчийн Ерөнхий боловсролын 18 сургууль, 29 цэцэрлэг, 210 СӨХ, 812 аж ахуйн нэгж байгууллагуудын 5102 ажилчин, алба хаагч, иргэд хамтран их цэвэрлэгээ хийж, 420 тонн хог хаягдал цэвэрлэлээ.