Монгол Улсаас Европын Холбооны дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанвандангийн Болд Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Шарль Мишелд 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд Л.Болд Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Шарль Мишелд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлаад Европын Холбоо нь Монгол Улсын гадаад бодлогын чухал “гуравдагч хөрш” болохыг цохон тэмдэглэж, талууд хоорондын байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн хүрээнд хоёр талын харилцааг цаашид бэхжүүлж, хамтын ажиллагааг шинэ салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлээ илэрхийлэв.
Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Шарль Мишел Элчин сайд Л.Болдод Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд Монгол Улс, Европын Холбооны харилцааг цаашид бэхжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлээд, Элчин сайдын цаашдын ажилд амжилт хүсэв.
Элчин сайдын яам