Сэтгүүлчид өнөөдөр /2022.03.18/ Хөгжлийн банкны асуудлаар МАН-ын Генсек Д.Амарбаясгаланд шаардлага хүргүүллээ. Энэ үеэр Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг "МАН Хөгжлийн банкны асуудалтай холбогдсон гишүүдтэйгээ хариуцлага тооцно гэж мэдэгдэл гаргасан. Мэдэгдэл гаргаснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрч байна. Харамсалтай нь тодорхой алхмууд хийгдэхгүй байна. Иймд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан та мэдэгдэлдээ эзэн болж, Хөгжлийн банктай холбогдсон гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж сэтгүүлчид нэгдлээ.
Хоёрдугаарт, Хөгжлийн банкны луйвар хэдэн жилийн өмнөөс гарсан асуудал. Энэ дээр яагаад хууль хяналтын байгууллага ажиллахгүй байгаа юм бэ.
Гуравдугаарт, Хөгжлийн банктай холбоотой хэргүүдийн шүүх хурлуудаар нээлттэй мэдээлэл хийх хэрэгтэй байна. Хөгжлийн банкны нээлттэй сонсголыг жүжиг болгохгүйн төлөө сэтгүүлчдийг оролцуулах шаардлагыг тавьж байгаа" гэв.