Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 77 тохиолдол шинээр батлагджээ. Үүнээс
- 57 нь Улаанбаатар хотод,
- 20 нь орон нутагт нь бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд халдвараас шалтгаалсан эндэгдэл бүртгэгдээгүй. Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 654 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 2,274 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 143 нь хүүхэд бол 26 нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.
Эмчлүүлж буй иргэдийн 16 нь нэн хүнд, 76 нь хүнд, 395 нь хүндэвтэр оноштой байна.
Орон нутгийн хувьд, есөн аймагт халдвар бүртгэгджээ. Тодруулбал,
- Архангайд 1
- Говь-Алтайд 2
- Дорноговьд 2,
- Дорнодод 1
- Дундговьд 1
- Орхонд 3,
- Өмнөговьд 2,
- Сэлэнгэд 5
- Ховдод 3 тохиолдол тус тус шинээр илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.