Storepay нь “ОДОО АВААД, ДАРАА ТӨЛ” буюу авсан бараа, үйлчилгээний төлбөрөө ямар ч нэмэгдэл хүү, шимтгэлгүйгээр хуваан төлөх боломжийг олгодог аппликейшн билээ. Монголын Финтекийн салбарт анх удаа дараа төлбөрт үйлчилгээг нэвтрүүлсэн ба хялбар хэрэглээ, бодит үнэ цэнээрээ зах зээлийг тэргүүлэгч тоглогч болоод байна.
Тэд өнөөдөр Storepay аппликейшнийхаа шинэчилсэн хувилбар болох Storepay Апп 3.0-г танилцуулаад байна. Энэхүү шинэчлэлтээр үйлчилгээнийхээ цар хүрээг улам тэлж үл хөдлөх, авто машиныг ч мөн адил нэмэлт хүү, шимтгэлгүйгээр худалдан авах боломжийг олгожээ.
Storepay Auto үйлчилгээ нь 150 сая төгрөг хүртэлх хүссэн автомашинаа 10 сарын хугацаанд хуваан төлөх боломжтой үйлчилгээ юм. Үйлчилгээний нөхцөл нь худалдан авах гэж буй авто машиныхаа 50 хувийг урьдчилан төлөөд үлдсэн 50 хувийг 10 сарын турш ямар ч нэмэгдэл төлбөргүйгээр хуваан төлөх юм байна. Ингэснээр хэрэглэгч нэг удаа өндөр дүн төлөхгүйгээр урт хугацааны турш санхүүгээ тархаан удирдаж үр ашигтайгаар төлөвлөх боломж үүсч байгаа юм.
3.0 хувилбараар нэвтэрч буй шинэ үйлчилгээнүүдийн нэг болох Storepay Real Estate үйлчилгээ нь 300 сая төгрөг хүртэлх орон сууцны урьдчилгаа болон зөрүү дүнг 10 сарын хугацаанд мөн ямар ч нэмэгдэл төлбөргүйгээр хуваан төлөх боломжийг хүргэж байгаа гэнэ.
Storepay SPC coin эзэмшигч нартаа зориулан Storepay Апп дотроо шууд staking, savings гэх мэт жилийн 10 – 16%-н урамшуулалтай блокчейн технологи дээр суурилсан шинэ санхүүгийн үйлчилгээнүүдийг мөн санал болголоо.
Storepay “Одоо аваад, Дараа төл” үйлчилгээг ашиглан 100+ гаруй онлайн дэлгүүрүүд болон эмнэлэг, эмийн сан, электрон бараа, боловсролын байгууллага, гоо сайхны салон, аялал, хувцас гэх мэт 1,300 гаруй худалдаа, үйлчилгээний байгууллагын бараа, үйлчилгээг яг одоо хуваан төлөх нөхцөлтэй худалдан авах боломжтой.
Санхүүгийн хамгийн таатай үйлчилгээг санал болгодог Storepay Апп-н 3.0 шинэчилсэн хувилбарыг доорх линкээр дэлгэрэнгүй танилцаарай.
Storepay Апп ашиглах заавар: https://storepay.mn/howtouse
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг:
Storepay Auto: https://www.facebook.com/storepay.mn/posts/3392450064369871
Storepay Real Estate: https://www.facebook.com/storepay.mn/posts/3392977300983814
Staking: https://www.facebook.com/storepay.mn/posts/3392550741026470
Savings: https://www.facebook.com/storepay.mn/posts/3393048660976678