Японы зүүн хойд хэсэгт Лхагва гарагийн 23:36 цагийн үед хүчтэй газар хөдлөлт болж, хоёр сая гаруй орон сууц тог цахилгаангүй болжээ. 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт давтан болж зүүн хойд хэсэгт есөн мужийн 2.09 сая гаруй өрх цахилгаангүй болоод байна.
Японы засгийн газар Пүрэв гарагийн өглөө газар хөдлөлтөөс болж хоёр хүн амь эрсдсэн ба 90 гаруй хүн хөнгөн, хүнд төрлийн бэртлүүд авсан гэж мэдэгдэв.
Үүнд Токиод 700 гаруй мянган өрх, Канагавад 300 мянга гаруй, Сайтамад 290 мянга гаруй, Чиба хотод 210 мянга, Ибаракид 220 мянга гаруй, Точигид 120 мянга, Яаманаши 110 мянга, Шизүокад 26 мянга гаруй хүн бэртжээ. Зүүн Японы төмөр замын компани Фүкүшима болон Широишизао өртөөний хооронд Тохоку Шинкансен галт тэрэг замаасаа гарсан тухай мэдээлэл авсан гэж мэдэгдэв.