Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар Малын хөлийн татварт нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталжээ.
Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Газар тариалангийн үйлдвэрийг дэмжих шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргав. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг дэмжих зорилгоор Малын хөлийн татварт нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж, УИХ-д өргөн барихаар тогтлоо.
Ингэхдээ газар тариалангийн бүс нутагт уламжлалт мал аж ахуй эрхэлж байгаа иргэдээс буюу бэлчээрийн малаас 0-10,000 хүртэлх татварыг авах эрх зүйн зохицуулалт хийж өгөх нэмэлт өөрчлөлтийг Засгийн газраас батлав" гэлээ.