Э.Саруултөгс: Б.Энxбаярын xүнд xэрэг тоxдог явдал нь xэрээс xэтэрлээ
АН-ын даргад Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар нэр дэвшсэн.
Өнөөдөр нэр дэвшигчдэд АН-ын Дотоод сонгуулийн хорооноос батламж гардууллаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан, АН-ын даргад нэр дэвшигч Х.Баттулга "АН-ын даргын сунгаа бол ганц АН-ын асуудал биш. Энэ бол цаашид Монгол Улс сонгодог парламентын засаглалтай байх эсэхийг тогтоох сунгаа юм. Тиймээс үүнийг АН-ын даргын сунгаа гэж битгий ойлгоорой. Төрийн гурван өндөрлөг нэг намаас байна гэдэг нь ардчилсан нийгэмд ямар байдгийг бид амьдралаараа, яс махандаа шингэтэл ойлгож байна. Ингэж бодож өөрийгөө АН-ын даргын сунгаанд сойж байна" гэх тайлбар өглөө.