Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
Зочид буудлын салбарын орлого өнгөрсөн нэгдүгээр сард 23 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 12 тэрбум төгрөг буюу 2.2 дахин өсжээ.
Гурав ба түүнээс дээш одтой буудлын орлого 9.7 (2.4 дахин) тэрбум төгрөг, зэрэглэлгүй зочид буудал болон амралтын газрын орлого 2.6 (76.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийтийн хоолны салбарын орлого 2022 оны нэгдүгээр сард 60.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.6 тэрбум төгрөг буюу 95.5 хувиар өсжээ. Үүнд рестораны орлого өмнөх оны мөн үеэс 23.8 (2.7 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.