Цар тахал эхэлснээс хойш дэлхийн 35 орны 19 зүйлийн амьтан Ковид-19-ийн халдвар авсан ч хүмүүст л хамгийн эрсдэлтэй хэвээр байна. Гэрийн тэжээмэл амьтан найтааж, хамраас нь нус гоожих нь амьтдын ханиад уу, Ковид-19 уу гэдгийг тодорхойлоход хэцүү аж.
Тодорхойгүй байдлаас үүдэн амьтдыг цар тахал тээгч, дамжуулагчид гэж үзэх хандлага нэмэгдсэн. Тухайлбал, нэгдүгээр сард Хонконгийн эрх баригчид гэрийн тэжээмэл амьтдын дэлгүүрт дельта хувилбарын дэгдэлт гарсны дараа олон зуун шишүүхэй болон бусад мэрэгчдийг устгалд оруулах шийдвэр гаргасан.
Гэрийн тэжээвэр муур, нохойноос эхлээд цагаан сүүлт гөрөөснөөс горилла хүртэл олон төрөл зүйлийн амьтан Ковид-19-ийн халдвар авсан гэж Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (OIE) мэдээллээ.
2020 онд Дани улсад фермийн усны булга зэрэг мэрэгч амьтдаас хүнд вирус халдсан нь тогтоогдож, эрх баригчид олон сая амьтдыг устгахад хүргэсэн боловч амьтнаас хүнд халдварласан Ковид-19-ийн тохиолдол цөөн байсан юм.
Эх сурвалж: Aljazeera