Өнөөдөр Монгол Улсын төрийн эрхийг барих дээд байгууллагын Хаврын чуулган эхэллээ. Чуулганы нээлтэд Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням "No war, Yes peace" гэж бичсэн лоозон ширээн дээрээ тавьж оролцлоо.
ОХУ-ын зүгээс Украйны нутагт цэргээ оруулж, одоог хүртэл байлдааны үйл ажиллагаа явуулж байгаа ба энэ явдлыг НҮБ-ын гишүүн орнууд буруушааж, олон улсын зүгээс ОХУ-д шат дараалан хориг тавьсаар байгаа юм.
Манай төрийн тухайд ОХУ, Украйны асуудалд ямар нэгэн албан ёсны байр суурь илэрхийлээгүй. НҮБ-ын хуралдаанд оролцохдоо байр сууриа илэрхийлэхээс "түдгэлзсэн" юм. Г.Дамдинням нь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга. Тэрээр Канад Улс Бритишийн Колумбын их сургуулийг төгсөөд тус сургуульд судлаачаар ажилласан юм.