Орон гэргүй хүмүүсийг унтаж байхад нь буугаар онилсон баг өмссөн этгээдийг цагдаа нар эрэн сурвалжилж байна.
Баг өмссөн зэвсэгт этгээд есөн хоногийн дотор Нью-Йорк, Вашингтон хотын орон гэргүй хүмүүсийг унтаж байхад нь буудсан таван удаагийн халдлага үйлджээ.
Халдлага болсон хотын дарга нар "хүйтэн цуст алуурчин" сул явж буйд санаа нь зовж буйгаа илэрхийлцгээв. Халдлагад өртсөн хүмүүсээс хоёр хүн нас баржээ. Зэвсэгт этгээд нэгийг нь хутгалж, буудсаны дараа майхныг нь галдсан байна.
Баг зүүсэн алуурчны тухай мэдээлэлд шагнал амлаж байгаа юм. Сүүлд Вашингтон хотод гуравдугаар сарын 3 болон 8-нд шөнө дунд орон гэргүйчүүд рүү халдаж гэмтээжээ.
“Манай хотод хүйтэн цуст алуурчин гарч ирлээ” гэж Вашингтон хотын дарга Муриэль Баузер, Нью-Йорк хотын дарга Эрик Адамс нар хамтарсан мэдэгдэлдээ онцлоод гэмт хэрэгтний үйлдэл санаатай бөгөөд орон гэргүй хүмүүсийг онилж байгаа нь тодорхой байна гэдгийг анхааруулав.
Зэвсэгт этгээдийн тухай мэдээлэлд Вашингтон хотын цагдаа нар 25000 ам.доллар, Нью-Йоркийн цагдаа нар 10,000 ам.долларын шагнал санал болгож байна.
АНУ-ын Архи, Тамхи, Галт зэвсэг, Тэсрэх бодисын товчоо ч мөрдөн байцаалтад нэгджээ.
Эх сурвалж: BBC News