Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"Дээрэлхэлтийг таслан зогсооё" хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Сурагчид, оюутнууд, багш ажилтнууд, төрийн болон төрийн бус байгууллага, УИХ, Засгийн газрын гишүүд хамтдаа эл асуудлаар зөвлөлдлөө.
Уг хэлэлцүүлэг нь нийгэмд ихээхэн хор уршиг учруулж буй бодит асуудлыг олон талаас нь өргөн хүрээнд ярилцаж байгаагаараа онцлогтой. Хэлэлцүүлгийн хүрээнд ЕБС-ийн сурагчид ялгаварлан гадуурхалт дээрэлхэлттэй холбоотой өөрсдөд нь тулгарч байсан бэрхшээлийг ярьсан юм.
Сурагчдын төлөөлөл:
- Анги ахих тусам гоо үзэмжийн шалгуураар дээрэлхдэг. Далд болон далд бус байдлаар тарган, туранхай байна гэх мэтээр хэлэх нь өөртөө итгэх итгэлгүй болгодог. Тэгээд хүүхдүүдийг харахаар энэ тарган юм чинь дээрэлхчихье гэдэг сэтгэлгээ яваад байдаг юм шиг байна лээ. Энэ бас амиа хорлох шалтгаан болдог. Би ийм чинь яах вэ дээ гэх мэт хандлагууд ажиглагддаг.
- Дээд ангийн ах нар үл бүтэх нөхдүүд манай найзыг хажуугаар нь гарах гэж байхдаа тойроод гарч болох том зайд зам тавьж өг гээд, гарах зай байна шүү дээ гэхэд чи яагаад том дуугараад байгаа юм гээд нааш ир гэж байгаад орцонд дагуулж ороод бид хоёрт гар хүрч байсан. Дараа нь яасан бэ гэсэн чинь багшдаа уурласан уураа бидэнд гаргасан байсан.
- Есдүгээр ангийн хүүхдүүд долоо, наймдугаар ангийн хүүхдүүдийг зогсоож байгаад эмэгтэй хүн шүү дээ чи наад тамхиа тат гэж дээрэлхдэг. Наад архи, пивнэ уу, тамхи тат, татахгүй бол зодно гэдэг.
- Дунд ангид ариун цэврийн хэрэглэлээ цүнхэндээ авч явж байгаа хүүхдүүдийг харчхаад чи ийм юм авч яваа юм уу, чамаас цус гоожиж байгаа юу гэж хүүхдүүдийг ялгаварлан гадуурхдаг. Биеэс гарч байгаа үнэрийг үнэртээд чи цаашаа бай. Битгий сургууль дээр ир гэдэг тиймэрхүү тохиолдол их гардаг.
- Шилжилтийн насанд хөх ургадаг. Том хөхтэй байх юм бол хуруудаж байгаад тэр охины хөхийг базъя гэж яриад, дооглодог. Хоёр гурваараа нийлж элдвээр хэлдэг байсан.