Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.2 хувь, өмнөх оны эцсээс 3.1 хувь, өмнөх сараас 1.1 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар өсөхөд
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18 хувь (мах, махан бүтээгдэхүүн 16.6 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 15.9 хувь),
- согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь,
- хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь,
- орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15 хувь,
- эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 13.1 хувь,
- тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 21.5 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.