Украинд ажиллаж байсан АНУ-ын сэтгүүлч Киевийн ойролцоох Ирпин хотод буудуулж амиа алдсан тухай цагдаагийн албанаас мэдээлэв. 50 настай Брент Рено сэтгүүлч, кино найруулагч байсан юм. Тэрэнр тус бүс нутагт Time сэтгүүлийг төлөөлөн ажиллаж байжээ.
Киевийн хотын цагдаагийн газрын дарга Андрей Небытов сэтгүүлчид бүгд Оросын цэргүүдийн бай болсон гэж мэдэгджээ. Брент Реногоос гадна өөр хоёр сэтгүүлч буудуулж шархдан, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Энэ нь Украины дайныг сурвалжилж байгаа гадаадын сэтгүүлч амиа алдсан анхны тохиолдол юм.
Шархадсан сэтгүүлчдийн нэг Хуан Арредондо Италийн сурвалжлагчтай уулзахдаа Рено тэднийг галд өртөх үед хамт байсан гэж хэлжээ. Тэрбээр "Бид Ирпин дэх хамгийн анхны гүүрнүүдийн нэгээр гарч, дүрвэгсэд гарч буй бичлэг хийж байгаад машинд суусан.
Хэн нэгэн биднийг нөгөө гүүр рүү аваачиж өгөхийг санал болгож, улмаар бид шалган нэвтрүүлэх цэгийг давахад Оросын цэргүүд бидэн рүү буудаж эхэлсэн. Жолооч эргэсэн ч тэд буудсаар байсан. Брент Реног би хүзүүндээ буудуулж шархдахыг харсан” гэж Твиттер хуудастаа нийтэлсэн бичлэгтээ дурджээ.
Эх сурвалж: BBC News