Хүмүүнлэгийн коридороор нүүлгэн шилжүүлэлт хийж байгаа ч Оросын цэргүүд шинэ дайралт хийхээр бэлтгэж байгаа нь хүндрэл үүсгэж магадгүй гэдгийг Украины арми мэдэгдэв.
Украины арми Оросын цэргүүд эзэлсэн байрлалдаа байр сууриа олж, довтолгооныхоо хурдыг хадгалж, шинэ довтолгоонд бэлтгэж байна гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн ням гарагт фронтын хотуудаас 5500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Өнөөдөр Украин, Оросын төлөөлөгчид шинэ хэлэлцээ хийхээр болзоод буй.
Орос, Украин хүмүүнлэгийн тусламжийн хүртээмжийг хангах талаар тохиролцоонд хүрэхгүй бол Мариуполь хотын оршин суугчид "хамгийн муу хувилбартай”-гаа тулгарахыг ОУУЗХ анхааруулж байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский НАТО-д нислэгийн хориотой бүс тогтоохыг дахин уриаллаа. Учир нь ням гарагт Оросийн арми Яворивын цэргийн бааз руу нэг дор 30 пуужин харваж, халдлагын улмаас 35 хүн амиа алдаж, 134 хүн шархадсан юм.
Ерөнхийлөгч Зеленский барууны удирдагчдад баазын аюулын талаар "тодорхой анхааруулга" өгсөн ч дорвитой хариу арга хэмжээ аваагүй байна. "Оросын пуужин НАТО-гийн нутаг дэвсгэрт унах нь цаг хугацааны асуудал" гэдгийг онцолж, НАТО-г илүү идэвхтэй ажиллахыг дахин уриалсан юм.
Эх сурвалж: Aljazeera