Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 94 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар. Халдварын 68 нь Улаанбаатар хотод, 26 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 946 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 205 нь хүүхэд юм.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 22
- Хүндэвтэр – 609
- Хүнд – 105
- Маш хүнд – 10 хүн байгаа аж.
Өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй бөгөөд улсын хэмжээнд нийт 2,105 хүн нас бараад байна.