32 жилийн өмнө Москвад анхны McDonald's нээгдэхэд гадаа хүлээж буй оросуудын цуваа хэдэн зуун метр урттай байсан. Түргэн хоолны аварга дэлгүүр хаалгаа хааж байх үед сүүлчийн аз жаргалтай зоог, сүүлчийн зүсмийг авахын тулд энэ долоо хоногт дахин урт дараалал үүсжээ.
ЗХУ дахь анхны МакДональдсийн салбарын нээлт. 1990 оны 1 дүгээр сарын 31. Москва хот, Пушкины талбай
Гэрэл зургийг: Vitaly Armand/AFP/Getty Images
Орос даяар МакДоналдсын 850 франчайз салбар хаагдсан нь түр зуурынх байх гэж найдаж буй ч Украин дахь дайны байдал энэ найдварыг үгүй хийх бололтой.
МакДоналдс тус улс дахь салбаруудаа хааж байгаа нь зөвхөн нэрийн бургерээ зарахаас хамаагүй том асуудал, Visa болон Mastercard, Ikea, Nike, Apple, Zara, Netflix-ийн эргэн тойронд бий болсон хотын хэрэглээний соёл хэдхэн хоногийн дотор Орос улсын агаарт ууршин алга болсон гэхэд болохоор байна.
"Тэд 1990-ээд он руу биш, харин та эдгээр зүйлсийг олж авах боломжгүй байсан 1970-аад оны үед, мөн таныг дэлхийн бусад улсаас тусгаарлагдмал амьдарч байсан тэр үе рүүгээ буцна гэсэн нэг л аймшигтай мэдрэмж төрж байна" гэж Оросын үндэсний тагнуулын ажилтан асан, одоо Жоржтауны их сургуулийн профессор Анжела Стент тодорхойлжээ.
Орост анхны McDonald's нээгдэхэд ЗХУ оршсоор байв. Гэрэл зурагчин Митя Кушелевич Guardian сэтгүүлд дурсахдаа "Бид түргэн хоол гэж юу байдгийг мэддэггүй байсан.Бид үүнийг эрх чөлөөний амт юм болов уу гэж бодож дээжийг нь хүртэхийг л хүсч байлаа” хэмээн дурсчээ.
Путиныг 2000 онд ерөнхийлөгчөөр анх сонгогдох үед Оросууд түүнийг дэг журам сэргээх нэгэн гэж найдаж байв. Харамсалтай нь КГБ-ын офицер асан Оросыг авторитар засаглалтай ч хүчирхэг зах зээлийн эдийн засагтай болгох хүсэл эрмэлзэлтэй хэвээр байжээ.
"Путин: "Би чамд талх, цирк авчирч өгье, би чамд бусад хүмүүсийн адил Big Mac, Ikea, реалити ТВ шоуг ч авчирна. Та улс төр, үндэсний аюулгүй байдлыг надад даатгавал бүх зүйл сайхан болно" гэж хэлж байсан” гэж Оросын ерөнхийлөгчийн намтрыг хамтран бичсэн Хилл дурссан юм.
2001 оны 9 дүгээр сарын 25. Бундестаг, ХБНГУ, ОХУ-ын залуу ерөнхийлөгч В.Путин үг хэлж буй нь
Оросын сэтгүүлч, Кремлийн бүх эрчүүд: В.Путины шүүхийн тавцанд” номын зохиолч Михаил Зигар “Сүүлийн хоёр жилийн хугацаанд ноён Путины туслахуудтайгаа хийсэн ярианы талаар мэдээлэлтэй хүмүүсийн үзэж байгаагаар ерөнхийлөгчийг эдийн засаг, нийгмийн асуудал, коронавирусийн тахал, залхааж байна. Түүний бодлоор ноён Путин өмнөх жилүүдийн доромжлолоос салж болох өвөрмөц түүхэн нөхцөл байдалд оржээ" гэв.
Украиныг өөрийнх нь хүлээж байсан шигээр амархан эзлэн авч чадаагүй нь доромжлогдсон мэдрэмжийг нь нэмж, Путин илүү их хүчирхийллээр хариу үйлдэл үзүүлэх бололтой. Түүний хүчирхийлэл, улс орны эдийн засаг, нийгмийн байдал гэхчилэн Оросын уналтаас үүдэлтэй нуралтын хажууд МакДоналдсгүй амьдрал бол өчүүхэн харамсал л үлдээх зүйл.
Эх сурвалж: The Guardian